Германд орсон аадар борооны улмаас 3000 орчим иргэнийг НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

 

Герман улсын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хэдэн мянган оршин суугчид гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Ундны ус тасарсан тул 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 2021 онд Европын зарим хэсэг томоохон үерт нэрвэгдэж, 200 орчим хүн амь насаа алдаж, хамгийн их хохирлыг Герман улс амсаж байсан гашуун туршлагатай. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт голлон анхаарч, сэрэмжлүүлэг, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top