Лос-Анжелес хотын Калифорнийн Их сургууль, Луисвилийн Их сургууль болон Калифорнийн Технологийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг доктор Регги Эдгертоны удирдлага дор ажиллах явцдаа цээжнээс дооших биеийн хэсэг нь мэдээгүй болсон нэгэн залууг нугасыг нь цахилгаанаар идэвхжүүлэх аргаар хөл дээр нь босгож чадсан байна. 20 настай Роб Саммерс 2006 онд автомашины осолд орж нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас түүний биеийн цээжнээс доош хэсэг нь мэдээгүй болж суумгай болжээ. Эрдэмтэд түүний биеийн доод хэсгийн хөдөлгөөнийг сэргээх зорилгоор нугасанд нь электрод суулгасан нь анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Одоо тэрбээр тэргэнцэр дээрээсээ босож 4 минутын турш зогсож чаддаг болсноос гадна нэг хөлөө хөдөлгөж, бусдын туслалцаатайгаар алхаж чаддаг болжээ. Регги Эдгертоны нугасыг цахилгаанаар идэвхжүүлэх аргыг 30 гаруй жил судалж байгаа бөгөөд уг аргыг нугас нь гэмтсэн амьтад дээр туршиж байв. Янз бүрийн хэлбэлзэл ба цахилгаан гүйдлээр тархинаас өгч буй дохиоллыг орлуулах нь энэ аргын үндэс юм. Дээрх технологийг ашигласнаар ирээдүйд цахилгаан импульсыг нугасанд илгээгч авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар хөдлөх чадваргүй болсон суумгай хүмүүс явж чаддаг болно гэж эрдэмтэд найдаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 2 )
YTASNII NOMER 99676464
DEERH MEDEEG UZEED MASH IH BAYARLAJ B NA HUMUUSE IIMERHUU MEDEELEL SONSSON HUN V[BAIBAL MEDEE HURDAN DAMJUULAARAI SUUMGAI HUMUUST HEREGTEI MEDEELEL BICHSEN TA BUHEND BAYARLALAA