Японы эм үйлдвэрлэгч “Kobayashi Pharmaceutical” компанийн үйлдвэрлэсэн улаан будаатай “Beni-koji Cholesterol Help” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байсан 76 хүн нас баржээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, тус компанид хохирогчдын ар гэрээс нийт 170 гомдол ирүүлсэн ч мөрдөн шалгалтаар 94 нь тус компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагүй нь тогтоогджээ.
Японы эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, нас барсан хүмүүст бөөрний дутагдлаас гадна хорт хавдар, цус харвах, уушгины үрэвсэл үүсгэсэн болох нь тогтоогдсон байна. Үүний шалтгаан нь пуберулоник хүчилтэй холбоотой гэнэ.
Цусан дахь холестерины хэмжээг бууруулах зориулалттай нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа биеийн байдал нь эрс муудсан тухай мэдээлэл анх 2023 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн. Тухайн үед ийм шалтгаантай таван хүн нас барж, 250 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлжээ. “Kobayashi Pharmaceutical” компанийн түүхий эдийг Японоос гадна Тайваньд хэрэглэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )