Яагаад олимпын хотхонд секс хийдгийг алдартай тамирчин тайлбарлажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 25

Парисын олимпын наадамд оролцох 10500 гаруй тамирчинд 300 мянган бэлгэвч тараасан гэх мэдээ цацагдлаа. Ер нь олимпын хотхонд тамирчид секс маш их хийдэг гэх яриа байдаг. Тиймдээ ч сүүлийн хоёр олимп дараалан олимпын хотхонд картонон ор байрлуулсан. Энэ нь сексийн тоог цөөлөх гэсэн Олон Улсын Олимпын Хорооны бодлого ч гэж яригддаг. 

Гэлээ ч Том Дэйли зэрэг алдартай тамирчид аль хэдийнэ олимпын хотхонд очиж, орон дээр нь харайж, өнөөх анти-секс орыг харьцангуй бат бөх байгааг харуулсан хөгжилтэй бичлэг түгээгээд амжлаа.

Яагаад олимпын хотхонд тамирчид секс их хийдэг вэ? гэсэн асуултад олимпын наадамд таван удаа оролцсон АНУ-ын алдартай тамирчин Тони Азеведо ийм хариулт хэлжээ.

“Та нар төсөөл дөө! Олимпын наадамд оролцох тамирчин өөрийгөө бэлтгэлдээ бүрэн зориулдаг. Тэд өглөө 06:00-д сэрээд бэлтгэлдээ гардаг. Орой 17:00 цаг өнгөрөөж бэлтгэл дуусна. Ийм байхад яаж өөр хэн нэгэнтэй тааралдаж, уулзаж учрах юм бэ? Ингээд тамирчид олимпын хотхонд очоод яг өөртэйгөө ижилхэн хувийн жаргалаа мартчихсан тамирчидтай нүүр тулан уулздаг. Тиймээс л тэнд секс их хийдэг юм” хэмээн олимпын наадмын мөнгөн медальт Тони Азеведо тайлбарлажээ.

АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач асан Хоуп Соло олимпын хотхонд задгай тэнгэрийн дор зүлгэн дээр мөн хоёр байшингийн дундахь зайд секс хийж буй тамирчидтай олон удаа тааралдаж байснаа ч ярьсан нь бий. 

Парисын олимпыг зохион байгуулах хорооны гишүүн Мелисса Човино “Олимпын наадмын үеэр тамирчдын сексийн идэвхжилтийг огт хааж, хориглохгүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.248) 2024 оны 07 сарын 28

ANUSDI XUCHINDUULI80955877

0  |  0
Top