Кейт Мидллтоны утсыг чагнасан уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Английн хамгийн азтай бүсгүйгээр тодорсон ханхүү Уилъямийн гэргий Кэйтийн утсыг хакердаж, яриаг нь сонссон байж магадгүй хэмээн Хатан хааны гэр бүлийн Аюулгүй албаны зөвлөх Английн Тагнуулын төв газарт ханджээ. Сүүлийн үед хаа сайгүй л утаснаас яриа чагнах нь гэмт хэргийн сэдэлтэй, хувийн нууцад халдсан гэх үндэслэлээр олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Харин залуу бүсгүйн гар утсыг чагнасан талаар нотлох баримт байхгүй ч сэжүүр гарч ирсэн талаар Английн "Telegraph" сонинд нийтэлжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top