Дональд Трамп: Эрчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд бүү оруул!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 02

Алжирын трансжендер боксчин Иман Хэлифтэй 46 секунд тулалдаад тулаанаа үргэлжлүүлэхээс татгалзсан Италийн Анжела Карини болон эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн сошиал ертөнцөд хүчээ аваад байна. Дэлхийн зарим улс орны нөлөө бүхий улстөрчид ч үүнд хүч нэмлээ.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Дональд Трамп “Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд орж өрсөлдөхийг би зөвшөөрөхгүй” хэмээн сошиал хаягтаа тэмдэглэжээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “Зарим үйл явдал эмэгтэйчүүдийн эрх ашгийг зөрчиж, давах ёсгүй заагийг давах гээд байгааг тайлбарлан ойлгуулах гэж би олон жил хичээлээ. Байгалиасаа эрэгтэй өгөгдөлтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулж болохгүй. Энэ нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхсандаа бус харин эмэгтэй тамирчдын тэгш эрх, шударга өрсөлдөөнийг хангахад чиглэж байгаа юм.

Каринид тохиолдсон явдал намайг улам бүр түгшээлээ. “Би тулалдана аа” гэж түүнийг тулааны өмнө бичсэнийг хараад түгшиж байлаа.

Ажил үйлсдээ махруу үнэнч, хүчтэй зан чанар нь түүнийг рингэнд гаргасан. Гэхдээ тэгш өрсөлдөөн гарлаа ч гэсэн энэ бол тэгш бус явдал болох байсан” хэмээн мэдэгдсэн байна.

25 настай Анжела Карини “Би тулалдахаар рингэнд гарсан. Рингэнд гаралгүйгээр бууж өгөхийг хүсээгүй. Үзэлцье л гэж бодсон. Гэвч  цохилт нь дэндүү хүчтэй, аймаар өвтгөсөн болохоор “Энэ хангалттай, рингнээсээ тэргүүнээ өндөрт өргөөд бууя” гэж бодсон” хэмээн өгүүлжээ.

Италийн шигшээ багийн боксын дасгалжуулагч Эмануэле Рензини тулааныг эхлүүлэхдээ татгалзахаар төлөвлөөгүй гэдгээ хэлсэн байна.

“Рингэнд гарахгүй байх нь хамгийн хялбар шийдвэр байсан. Учир нь Итали даяараа л Кариниг түүний эсрэг битгий тулалд гэж байлаа. Гэвч Анжела ялан дийлэх хүсэлтэй тул рингэнд гарна гэсэн.Мэдээж, сугалаагаар түүнтэй таарсныхаа дараа “Энэ шударга биш шүү дээ” гэж Анжела хэлж л байсан. Өнөөдөр рингэнд гарахдаа бол тулааныг эхлүүлээд бууна гэж төлөвлөөгүй. Нэг хүчтэй цохиулсныхаа дараагаар надад “Би чадахгүй юм байна аа” гэсэн. Хариуд нь би эхний үеэ дуусгачих гэж хэлсэн. Гэвч Анжела татгалзсан” хэмээн дасгалжуулагч Рензини өгүүлсэн байна. 

Италийн Спортын сайд Андреа Абоди “Олон улсын хүрээнд гормоний үзүүлэлтийг тодорхойлж, ийм хэмжээнд хүрвэл тэмцээнд оролцуулахгүй гэсэн дүрэм журам одоо хүртэл байдаггүйг ойлгоход үнэхээр бэрх юм. Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн ямар ч тэмцээнд шударга өрсөлдөөн болон тамирчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангасан байх ёстой шүү дээ” хэмээн мэдэгдсэн байна.

Олон Улсын Олимпын Хороо Парисын зуны олимпын наадамд оролцож буй боксчдыг дүрэм журмын дагуу зохих шинжилгээ, баримт бичгээр баталгаажуулан оролцуулж байгаа гэж мэдэгдсэн. 

Өнөөдөр боксын рингэнд өөр нэгэн трансжендер тамирчин гарна. Тэр бол Тайванийн Лин Юү Тин. 57 кг-ын жинд өрсөлдөхийг нь зөвшөөрсөн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.22) 2024 оны 08 сарын 17

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
S(103.212.118.93) 2024 оны 08 сарын 03

80955877MERGJLN SEXSEER

0  |  0
S(103.212.118.93) 2024 оны 08 сарын 03

ANUSDI80955876

0  |  0
Монгол(176.3.145.138) 2024 оны 08 сарын 02

Scheisse gomo

0  |  0
Монгол(176.3.145.138) 2024 оны 08 сарын 10

Энэ арай л дэндсэн хэрэг явдал болсон л до. Тэр нүүр царай, зогсож байгаа зогсолт, өрж байгаа өрөлт зохилт бүр эрэгтэй биш гээд хэл л дээ гэж байгаа аятай.

3  |  1
Top