Шатарчин эмэгтэй өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 08

ОХУ-ын Дагестаны эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах тэмцээний явцад Амина Абакарова хэмээх шатарчин өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завдсан ноцтой хэрэг гарсан байна. 

Өрсөлдөгч Умайганат Османовагийн сууж тоглох ширээг тэрбээр урьдчилан олж мэдээд алчууранд мөнгөн ус шингээн, ширээг арчсан нь хяналтын камерт тодорхой бичигджээ. Тиймээс бүх насаараа уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь эхний ээлжинд хассан байна.

Османова мөнгөн ус түрхсэн ширээн дээр суугаад удалгүй бие нь муудсан тул тэр даруй эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлжээ. 

“Амина Абакарова шиг тийм туршлагатай сайн тамирчин яг юу бодохоороо тэгж өрсөлдөгчөө хордуулах гэснийг олон хүн ойлгохгүй байна. Зөвхөн Османова ч биш тэнд байсан хэн ч хордож амиа алдах эрсдэлд орсон байлаа. Өөрөө ч гэсэн мөн хордож болохоор байсан. Абакароваг Дагестаны АШТ-ээс шууд хассан. Тэмцээн уралдаанд бүх насаар нь оруулахгүй. Ажлаас нь мөн хална. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” хэмээн Дагестаны Спортын сайд Сажид Сажидов мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.151) 2025 оны 03 сарын 13

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  0
Del (202.55.188.46) 2025 оны 03 сарын 13

Бөмбөглөг байхдаа хор маш бага харин ууршсан тохиолдолд маш хортой бичлэгээс харахад ууршуулахаар зорилгоор ширээн дээр нь түрхэж байна шүү дээ

1  |  0
ххх(202.126.91.160) 2025 оны 03 сарын 13

Мөнгөн усаар бага байхдаа их л тоголдог байсан зүгээр л байдаг байсан ийм их хортой эд үү

1  |  0
Ss(202.126.91.212) 2025 оны 03 сарын 13

Huuhed baihad ih l toglodog baij bilee, archchihaar uursht ni turgeseed horduulaad bna uu

1  |  0
Зочин(103.212.116.76) 2025 оны 03 сарын 13

Хүрсэн л бол хэдхэн сарын дотор шууд үхэлд хүргэдэг биздээ, галзуурсан амьтан бэ

2  |  0
зочин(66.181.181.131) 2025 оны 03 сарын 13

Хүний атгаг хорон санаа гэж аймаар юм. Атаа жөтөөгөө хянаж байхгүүй бол өөрийгөө ангал руу түлхэнэ шүү, эргүү толгойтнуудаа. Манайд ч гэсэн атаархуу үхэж байсан юмнуудаар дүүрэн байх юм

6  |  0
Top