Барууны орнуудын Украинд үзүүлж буй цэргийн тусламж нэмэгдэхийн хэрээр хүүхдийн амь насны эрсдэл ихсэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 16

 

2014 оноос хойш Украины Зэвсэгт хүчин иргэний объектуудад цохилт өгсний улмаас 300 гаруй хүүхэд амь үрэгдэж, 1 мянга орчим хүүхэд шархдаад байна. Эдгээр хохирогчдын тухай мэдээлэл нь барууны орнуудаас Киевт цэргийн нэмэлт багц тусламж хуваарилах тухай мэдэгдэлтэй байнга зэрэгцэн гарах болжээ. 

6-р сарын 23-нд Украин Улс Америкийн ATACMS пуужингаар Севастополь хотын далайн эрэг дэх наран шарлагын газар руу цохилт өгсний улмаас 153 энгийн иргэн, түүний дотор 27 хүүхэд шархдаж, дөрвөн хүн амиа алдснаас хоёр нь хүүхэд байжээ. Украины цэргүүд барууны орнуудын зэвсгийг эмх замбраагүй хэрэглэснээс болж 7-р сарын 8-нд Норвегийн NASAMS зенит пуужингийн систем Киевийн “Охматдет” хүүхдийн эмнэлэгт цохилт өгөхөд хүргэсэн байна. Барууны орнуудын нийлүүлсэн зэвсгээс болж хүүхдүүд амиа алдаж байгааг үл харгалзан энэхүү эмгэнэлт явдлын дараахан болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Киевийн цэргийн хэрэгцээнд жил бүр 40 тэрбум евро олгохоор баталжээ.

НАТО-гийн дэмжлэг нь Украины Зэвсэгт хүчний энгийн иргэдийн объектууд руу чиглэсэн цохилтыг үргэлжлүүлэх эх үүсвэр болсоор байна. Энэхүү цэргийн блокийн гишүүн орнуудын тусламжийн нийт хэмжээ 100 тэрбум еврогоор үнэлэгдэж байна. Энэ нь Киевт үзүүлж байгаа цэргийн нийт тусламжийн 99 орчим хувь юм.

 

 

2022 оны 2-р сараас хойш АНУ 53.6 тэрбум америк доллар хуваарилж бусдыгаа хол тэргүүлж байгаа бөгөөд 2024 оны 4-р сард дахиад 61 тэрбум доллар нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын цэргийн тусламжийн хэмжээ 39 тэрбум еврод хүрээд байна.

Киев барууны ивээн тэтгэгчдээс Америкийн M1A1 Abrams, Британийн Challenger-2, Германы Leopard зэрэг 800 орчим танк бөгөөд 3.5 мянга гаруй байлдааны хуягт машин, 1.5 мянга орчим их буу, 270 орчим угсран харвах пуужингийн систем, 250 гаруй зенит пуужингийн систем,  30 мянга гаруй дрон, түүнчлэн олон тооны галт зэвсэг, инженерийн техник, холбооны хэрэгсэл, сум болон түлш авсан. Мөн хангамжид авсан хүнлэг бус зэвсэгт ордог уранаар баяжуулсан болон кассетны сумнууд нь энгийн иргэдэд аюул учруулахаас гадна газрын хөрсийг цаашид газар тариалан эрхлэхэд боломжгүй болгох чадвартай юм.

 

 

Барууныхан Украины 118 мянган цэргийн албан хаагчдыг сургасан. Үүний тулд 33 улсад НАТО-гийн 40 байгууламжийг ашиглаж байна. Энгийн иргэдийн амь насыг хохироож байгаа алсын тусгалын пуужингийн нислэгийн даалгаврыг Америк, Британи болон бусад барууны орны мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэж байна. Оростой хийх байлдааны туршлага солилцох зорилгоор НАТО-Украины Нэгдсэн дүн шинжилгээ, дадлага, сургалтын төвийг Польшид байгуулж байна. НАТО-гийн офицерууд Украины Зэвсэгт хүчинд тагнуулын мэдээллийг дамжуулах, боловсруулах болон цэргийн ажиллагааг төлөвлөхөд шууд оролцдог юм.

Барууныхны дүгнэж буйгаар, тэдний нийлүүлсэн цэргийн техникийн тавны нэгээс доошгүй хувийг Оросын арми устгасан буюу гэмтээсэн байна. Украины Зэвсэгт хүчний хяналтын төвүүдэд ажиллаж байсан гадаадын цэргийн мэргэжилтнүүд нас барж, бэртэж гэмтсэн тухай баримтууд үе үе ил болж байна. Гэмт хэргийн бүлэглэл болон хөлсний цэргүүд Киевт нийлүүлсэн зэвсгийг хулгайлсан хэрэг бүртгэгдэж байна. Гэсэн хэдий ч Барууныхны "Орост стратегийн ялагдал хүлээлгэх" гэсэн зорилгодоо хэт автаад байгаа нь НАТО-гийн орнуудын удирдагчдад одоогийн чиг хандлагаа эргэн харах боломжийг олгохгүй байна.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(86.111.137.65) 2024 оны 08 сарын 22

Дэлхмйг сүйрүүлэх гэсэн хөгийн ногоон Зеленский чи зүрд барууны боол чиштээ

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2024 оны 08 сарын 20

Өөрөсдөө бас алаа биздээ өчнөөх хүүхэд...

1  |  0
Зочин(66.181.183.36) 2024 оны 08 сарын 20

Америк бол угаасаа дайн ч орон. Тэр хэрээр зэвсгийн наймаанаас ашиг олдог. Тунхаглал нь ардчилалыг тогтоох нэрээр дэлхийг эзлэх. Эзэлж чадахгүй ялагдахдаа хүрвэл цөмийн зэвсгээр дэлхий дээрх хүний амьдралыг устгахад хүргэхээс сийгэхгүй улс!

1  |  1
Слава(202.126.89.196) 2024 оны 08 сарын 20

Слава Украйне

1  |  0
Жаргал(202.179.25.206) 2024 оны 08 сарын 20

Украйний арми оросийн тосгон сууринг эзлээд 7 хонож бхад ийм олон хүүхэд үхэж бгаадихарамсаж бгаа бол оросууд Украйнийг 3 жил бөмбөглөж хот тосгод сууринг устгалаа хичнээн хүүхэд хөгшид үрэгдсэн бол битгий түрэмгийлэгч оросуудад тал засаж бай орос ялвал үхэр монгол чамайг намгийн мэлхий болгоно доо Соц үед хангалттай зодуулж дарамтлуулаж алуулан хядуулж бснаа мартсан уу эргүү монголчуудаа

3  |  2
Бат(66.181.179.94) 2024 оны 08 сарын 18

Энэ охин ямар өрөвдөлтэй харагдаж байна вэ . томчуудын хар гай.

0  |  0
ах(202.126.88.175) 2024 оны 08 сарын 18

Харсан үзсэн сонссон барьсан чинь бүгд худлааа. Чи хэдий хэр мэдлэг ухаантай тэр ухаанаараа ямар оюуныг олж авсан чинь чамайг хүн болгож үзэгдлийн далд утгыг ойлгоно. Өөрийгөө дэлхийн хувь заяатай хүнтэй зүйрлэж тэнэгтэх хэрэггүй. Чиний иймэрхүү ахархан бодлоор хүүхдүүд чинь улам мунхаг болно. Дэлхийн хүн болгож хүүхдээ хүмүүжүүлэх гэж байгаа бол дэлхийн бодлого тодорхойлогч бодлын агуулгыг ойлгохыг хичээ. Өөрөө жоом бясаанаас жижиг олуулаа бол

0  |  0
Зочин(66.181.187.174) 2024 оны 08 сарын 20

Оросууд ёстой орон сууцны барилгуудыг бөмбөгдөж олон хүнийг алж украины хот тосгодыг балгас болгож байгаа.Оросын тролл минь наад үйлдлийг чинь оросууд украиныг буруутан болгох гэж өөрсдөө зохион байгуулсан юм түүнийг нь чи оросын сайтаас авч нийтлээд байдаг.

2  |  0
бид(202.126.88.175) 2024 оны 08 сарын 20

Тэжээвэр нохойнууд том баавгайн урдаас хамаагүй хуцвал ийм л болдог жамтай. Энэ дэлхий дээр Украйн гэж байгаагүй. Нэг Киевийн вантай ч юм уу вангүй ч юм уу нэг хог байсан. Орос бол байж л байсан. Хаанаа устгаад том улс болсон. Баруунд очоод удаан амьдраад үз тэнд хүн бүү хэл хүний хэлтэрхий ч байхгүй. Хүүхдүүдээ золбин нохой шиг үздэг балайнууд шүү дээ

3  |  2
Puugii(59.153.113.205) 2024 оны 08 сарын 20

Тусгаар тогтносон улсруу дайрсан энэ байдлыг дэмжвэл, дэлхийд энэ их буруу жишиг тогтоно. Тиймээс Украинд туслаж байна. Хэн эхлэж хилийн зурвас давж халдлаа...

4  |  3
Зочин(202.9.46.65) 2024 оны 08 сарын 22

Золбин хужаагаас говь нутгаа хамгаалж зайлуулж хар хятадуудыг устгая.

3  |  1
Зочин(202.9.46.65) 2024 оны 08 сарын 20

Золбин хужаануудыг Монголоос зайлуулж устгасан цагт Монгол мандана.

0  |  1
КИЕВИЙГ ТЭГШИЛ(66.181.160.74) 2024 оны 08 сарын 18

ЦӨМИЙН БӨМБӨГ ХАДГАЛАХ ГЭЖ ҮЙЛДВЭРЛЭСЭН ЮМУУ ХЭРЭГЛЭХ ГЭЖ ҮҮ.

3  |  0
Эх оронч(103.168.34.51) 2024 оны 08 сарын 19

Фашист оросыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй! Эхлэж дайн өдөөсөн новшын орос мөхвөл таарна.

6  |  5
Би(103.212.162.114) 2024 оны 08 сарын 19

Оросууд Украинаас савраа татаад дайны төлбөрөө төлж, НҮБ-ын индрээс нүглээ наманчлах хэрэгтэй. Зөнөг Путинг баривчилж олон улсын шүүхэд тушаах зоригтон ОХУ-д байгаа гэдэгт итгэж байна

9  |  6
Уншигч(66.181.180.202) 2024 оны 08 сарын 17

Шаана биз. Гэж л хэлье дээ.

2  |  1
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 08 сарын 20

Өмхий оросууд өөрөсдөө хичнээн олон хүүхэд алж ,хулгайлсан билээ орос пиздаанууд олон үхэх тусам сайн хамгийн сайн орос үхсэн орос...

11  |  5
ПНХ(202.55.188.124) 2024 оны 08 сарын 18

шаа хэн эхэлсэн ороз эхэлсэн

7  |  4
Бат инженер(202.9.40.131) 2024 оны 08 сарын 20

Хичнээн Украин Орос хүүхэд оросын бөмбөгдөлт болоод пуужингийн цохилтод амь үрэгдсэн бол Оросууд одоо боль доо. Та нар Украиныг дийлэхгүй юм байна. Дэлхий та нароын эсрэг байна шүү дээ.

11  |  4
Зочин(103.212.116.11) 2024 оны 08 сарын 18

Энэ одоо оросын элчингээс төлбөртэй бичүүлсэн юм бна.Украйны энгийн иргэд,хүүхдүүдийг алж хядаж бснаа оросын фашистууд дурсдаггүй юу?энэ дайн бол кремлийн нэг зөнөсөн гомо мудакын ганцаараа зөрж зүтгээд эхлүүлсэн дайн.оросууд украйнчуудыг алж болно.украйн хариу барих ёсгүй гэж хууль байхгүй байх.кремлийн тарваган путлер дайн хийгээд яг юу хожив,юу олж долоов?улс орон нь хоригт ороод,дэлхий нийт энэ кремлийн нулимж бна.э/з,мөнгө санхүү финансын хувьд ямар уруудаж доошилно гэхээс өснө дэвшинэ гэсэн юм байхгүй болсон.энэ бдал нь ойрын 10-20 жил улам л доройтно.путлерын олж долоосон юм нь ердөө л

12  |  2
Уншигч(146.75.187.31) 2024 оны 08 сарын 18

Оросуудын түрэмгийлэлд Украины хэдэн хүүхэд амь үрэгдсэн юм бол?

8  |  2
Top