2024 оны Парисын зуны олимпын үеэр цахим орчид багагүй алдартай болсон Өмнөд Солонгосын тамирчин Ким Еэ Жи орон нутгийнхаа энтертайнмент компанитай гэрээ байгуулж, урлагт хөл тавьжээ.
Эмэгтэйчүүдийн хийн гар буун 10 метрт мөнгөн медаль хүртсэн тэрээр энэ жил 31 нас хүрч буй. Тэмцээний үеэр гаргасан түүний үйлдлүүд олны анхаарлыг ихээр татсан бөгөөд тэрээр Plfil агентлагтай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Дэлхийн рекорд эвдэхдээ, олимпын медаль хүртэхдээ ч "догь" төрхөө хадгалж чадсан түүний тухай Элон Маск "Тэр тулаант кинонд тоглох хэрэгтэй. Жүжиглэх ч шаардлага түүнд алга!" хэмээж байсан удаатай. Харин энэхүү үг бодит амьдрал дээр биеллээ олж, удахгүй богино хэмжээний кино контент, сурталчилгаа зэрэгт дүр бүтээж, энтертайнмент салбарт ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )