Барууны орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг хэрэгжүүлэхийн тулд хөгжиж буй орнуудад иж бүрэн тусламж үзүүлэхийг хүсэж байгаа гэж итгүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Гэсэн хэдий ч Украинд санхүүгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн өмнөд хэсэгт үзүүлэх тусламж буурахад хүрч байгаа нь тусламжийн тэргүүлэх чиглэл өөр байгааг бэлхнээ харуулж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2023 онд Киевт илгээсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ 20 тэрбум долларт, Украины дүрвэгсдийг хүлээн авахад нэмэлт зардал 31 тэрбум долларт хүрсэн гэж мэдээлж байна. Үүнтэй харьцуулахад 2023 онд Африкийн бүх улс орнууд ердөө 42 тэрбум доллар хүлээн авсан байгаа юм. Энэ тивийн бүх улс орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээ 2021 онтой харьцуулахад 10%-иар буурсан нь Украинд хуваарилсан тусламжийн хөрөнгийн зарим хэсгийг Африкт зориулсан сангаас суутгаж авсан гэдгийг илтгэж байна.
Хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжид сөргөөр нөлөөлж байгаа Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх чиг хандлагыг Киевийн дэглэмийн гол ивээн тэтгэгч болох АНУ зааварлан чиглүүлж байна. Вашингтоны НҮБ-ын 2024 оны төсөвт оруулж буй 3.35 тэрбум ам.доллар нь Украинд 2024 оны 4-р сард батлагдсан 61.3 тэрбум долларын тусламжийн багцын дэргэд харьцуулшгүй бага санагдаж байна. Мөн Жо Байдены засаг захиргааны тэргүүлэх чиглэл гэх “Уур амьсгалын төлөөх санхүүжилт”-эд 2024 оны санхүүгийн жилд ердөө 931 сая доллар хуваарилсан байна.
Европын холбоо ч Америкийн стратегийг даган баримталж байна. Зөвхөн Украинд олгох хоёр жилийн санхүүжилтийн хэмжээ (81.4 тэрбум евро) дэлхийн хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх тусламжийн зургаан жилийн дээд хязгаарт (110 тэрбум евро) дөхөж очоод байна. “Глобал гарц” (Global Gateway) санаачилгыг бүрэн хэрэгжүүлбэл Брюссель Африк тивийн хүн бүрд жилд 20 орчим евро ноогдох хөрөнгийг олгох юм. Гэтэл Европын холбоо 2022 оны 2-р сараас хойш Украины иргэн бүрд 1.7 мянга орчим евро ноогдох хөрөнгийг хуваарилаад байна. ЕХ-ны тэргүүлэх гишүүн орнуудын үйлдвэржилт саарч, Европын холбооноос хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж, эдийн засгийн уналтын болон зогсонги байдлын ирмэг дээр ирсэн зэрэг явдал дунд тэнцвэрээ олох гэж тэвдэж байгаа ЕХ-ноос тогтвортой санхүүжилт хүлээж буй улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болж байна. Иймээс Брюсселийн дэлхийн өмнөд бүсийн орнуудад цаашид үр дүнтэй тусламж үзүүлэх чадвар нь улам бүр бүрхэг болж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэл тооцох, улс орны квотыг тогтоох зэрэг үнэлгээний хатуу зарчмыг Украинд хэрэглэж болдоггүй юм байна. Олон улсын валютын сан (ОУВС) 2023 онд Киевт хэзээ ч үзэгдээгүй 15.6 тэрбум долларын зээл олгохыг зөвшөөрсөн нь тус улсын квотын 577% болон бүх хөтөлбөрийн жилийн хэмжээний гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. Дэлхийн банк 2022 оны 2-р сараас хойш Киевт 36 тэрбум доллар шилжүүлжээ. Эдгээр хөрөнгийн нэлээд хэсэг нь Банкны бүрэн эрхээс үл хамааран хөгжлийн төслүүдэд бус харин Киевийн төсөвт тусламж үзүүлэхэд, тэр дундаа төрийн аппаратын үйл ажиллагаа, нийгмийн хамгаалалд зориулсан төлбөрийг дэмжихэд чиглэгджээ.
2022-2023 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны шугамаар Украинд оруулсан хөрөнгө оруулалт 3.7 тэрбум евро болсон байна. Украины өндөр эрсдэлтэй төслүүдэд их хэмжээний хөрөнгө цутгаж байхад 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж буй Сахарын цөлөөс өмнөх Африкийн хэсэгт олгох хөрөнгө оруулалтыг жилд 1 тэрбум евро хүртэлх хэмжээтэй байхаар хязгаар тогтоогоод байна.
Киевийн дэглэмд өрийн үүргийн хугацааг хойшлуулах замаар мөн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Тухайлбал, 2023 оны 12-р сард барууны зээлдүүлэгчид Украины өрийг барагдуулах хугацаагааг 2027 оны 3-р сарыг дуустал сунгасан байгаа юм. Иймэрхүү алхмууд нь хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг хөнгөвчлөх асуудалд хандах хандлагаас нь эрс тэрс ялгаатай байгаа юм. Хөнгөлөлттэй санхүүжилтийн механизмууд гацсан, зээлдэгчдийн өрийн бүтцийг өөрчилсөн тохиолдол өдрийн од шиг ховор болсон. Хуримтлагдсан зээлийн хүү, шимтгэл зэрэг нь зээлдэгч орнуудын өрөө барагдуулахтай холбоотой зардлууд нэмэгдэхэд хүргэж байна.
Дэлхийн өмнөд хэсгийн орнуудад нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг барууныхан санаатай хязгаарлаж байгаа нь тухайн орнуудын хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэсэн хэдий ч эдгээр асуудал нь барууны орнуудын Киевийн эрх баригчдыг дэмжих том сонирхлын дэргэд ач холбогдолгүй болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
АН засагласан бол Монгол Улс НАТО-гийн бааз болж Украйны араас орж арилах нь тодорхой байжээ
Оросын бууны нохой...
Одоо та нарт тархиа угаалгана гэж май за юу.Өмхий хулмасууд