Хөрсний гулгалтын улмаас 13 иргэн амиа алдаж, 20 орчим хүн гэмтжээ

2024 оны 08 сарын 27

Тайланд улсын Пукет арал дээр байрлах амралтын газарт наймдугаар сарын 25-нд хөрсний гулгалт болж, 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтэн, 209 айл өрх нурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын өмнөд хэсэгт жуулчдын очих дуртай газар болох Их Буддагийн аялал жуулчлалын бүсэд хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хохирол учруулсан талаар тус мужийн амбан захирагч Софон Суваннарат мэдэгдлээ. Хөрсний гулгалтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан томоохон цэвэрлэгээ хийгдэж байна албаныхан мэдээлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top