Ким Кардашъяан шиг болохын тулд 1 сая ам.доллар зарцуулсан ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

 

Ким Кардашъяан шиг болохын тулд өгзгөндөө дүүргэгч бодис шахуулсан эмэгтэй энэ төрлийн мэс ажилбараас татгалзахыг бүсгүйчүүдэд уриалжээ. 

Тэрээр энэхүү хагалгаанд орсноос үүдэн жирэмслэх боломжгүй болсон бөгөөд байнгын өвчин намдаах эм хэрэглэх болсон гэнэ. Ким Кардашъяан шиг харагдахын тулд 1 сая ам.доллар зарцуулсан тэрээр өөрийгөө "мэс засалд донтсон" байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Энэ тухайгаа тэрээр "Би үргэлж л сайн ээж болохыг мөрөөддөг байсан. Харамсалтай нь дүүргэгч бодисын улмаас хүндрэл үүсч, энэхүү мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрсэн" гэжээ. 

Уг бодис шууд хүнийг үргүйдэлд хүргэдэггүй ч хүндрэл үүссэн тохиолдолд ийн хариу урвал үзүүлж, нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн хагалгааны явцад алдаа гарсан тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй байдаг тул энэ төрлийн хагалгаанаас татгалзахыг уриалжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top