БНСУ | Ажлын байран дээрх бэлгийн дарамт аюулын харанга дэлдэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

 

Өмнөд Солонгост ажлын байран дээрх бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх тохиолдол их байгааг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. 

Тус судалгаагаар дөрвөн ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэсэн бол 15 хувь нь ажлын байран дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Судалгаанд оролцогч эрчүүдийн 19.1 хувь нь ийнхүү хүчирхийлэлд өртсөн хэмээсэн бол эмэгтэйчүүдийн 26.1 хувь нь эмэгтэйчүүд байв. 

Гэмт этгээдүүдийн 40.7 хувь нь албаны дарга нар байсан бол 23.5 хувь нь ажил олгогчид, 17.7 хувь нь хохирогчтой ижил албан тушаалтан байсан аж. Судалгаанд оролцсон оролцогчдын 15 хувь ийнхүү бэлгийн дарамтад өртсөнөөс болж өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого хийж байсан хэмээн дурдсан байна. 

Өнгөрсөн оны 8-р сард мөн энэ төрлийн судалгаа явагджээ. Уг судалгааг энэ онд хийсэн судалгаатай харьцуулахад бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргийн тохиолдол илт өссөн болохыг судлаачид онцолжээ. 

Хэдийгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус улсад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж баталсан ч төдийлөн нөлөө үзүүлээгүй бөгөөд байгууллагын дотоод соёл, хувь хүний ухамсрын түвшинг дээшлүүлэх ёстой гэдгийг судлаачид анхааруулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top