Вьетнамд “Супер яги” далайн хар шуурганы улмаас 21 хүн амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

 

Вьетнам улсын хойд хэсэгт “Супер Яги” нэртэй хар салхи энэ сарын 8-нд дайран өнгөрч, улмаар аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 21 иргэн амь насаа алдан, 48 иргэн хүнд бэртэж, гэмтэн, олон арван иргэн ор сураггүй болоод байна.

Мөн 50.000 гаруй оршин суурчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, Ханой хотод тог цахилгаан тасарч, барилга байгууламж нурж, зам тээврийн дэд бүтцэд томоохон хохирол учруулжээ.

Тус улсын Засгийн газраас 12 мужийн сургуулиудыг хааж, дөрвөн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоон, хойд бүсийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.

“Супер Яги” далайн хар шуурга нь Вьетнам улсыг дайрахаас өмнө Хятад улсыг 245 км/цагийн хурдтайгаар дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулан, гурван иргэн амь насаа алдаж, 100 орчим иргэн бэртэж гэмтсэн бол Филиппин улсад 20 гаруй иргэн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсон талаар мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top