Страусс Канн бол галзуу эрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Страусс Канн Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэргээр буруутгагдаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гаригт "Newsweek" сэтгүүлд зочид буудлын үйлчлэгч, гвиней гаралтай, 32 настай Нафиссату Диалло ярилцлага өгсөн байна. Тэрбээр өчигдөр "ABC" сувагт өгсөн ярилцлагадаа "Би түүнийг шоронд суух ёстой гэж бодож байна. Тухайн үеийг надад дурсах нь тийм ч амаргүй байна. Гэхдээ Страусс Канн хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстойг түүнд ойлгуулах хэрэгтэй. Тэр надад мөнгө хэрэгтэй юу хэмээн асуусан. Гэвч түүний мөнгө надад хэрэггүй гэдгийг олон удаа хэлж байсан. Мөн тэр намайг үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн нэрлэдэг байсан нь түүнийг хэр хүүхэмсэг болохыг нь гэрчилнэ. Тэр бол галзуу эрэгтэй" гэжээ. АНУ-ын эрх зүйчдийн үзэж буйгаар Страусс Каннтай холбогдох хэргийг шийдвэрлэхэд тийм ч их хугацаа орохгүй аж. Түүнийг долоон зүйл ангиар буруутгасан нь хангалттай шалтгаан болох юм байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top