Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

 

Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 10

Хотын дарга 9р сард бүх замын ажлаа эхлээд бүр нэг зөрүүд илжиг юмаа

0  |  0
Top