“3 үгт хаяг”-ийг үйл ажиллагаандаа шинэчлэн хөгжүүлж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

 

Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын хаягжилт хангалтгүй, иргэдийн хаяг, байршлын мэдлэг дутмаг, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, барилга байгууламж нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас тусгай дугаарын 101, 102, 103, 105 утсуудад гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл өгч буй зарим иргэд өөрийн байршлаа мэддэггүйгээс яаралтай тусламжийн үйлчилгээг хожимдож авдаг.

Цагдаагийн байгууллагаас “3 үгт хаяг”-ийг /#what3words/ үйл ажиллагаандаа шинэчлэн хөгжүүлж ашиглаад байна.

Иргэн та энэхүү апплейкешныг гар утсандаа суулгаж ашиглавал яарсан, сандарсан, айсан үед хаяг байршлаа заахад тус болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top