АНУ-ын калифорни мужид дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай шатжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

 

Өнгөрсөн ням гарагт дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай долоо хоног хүрэхгүй хугацаанд шатсан ба ой, хээрийн түймэрт АНУ-ын Норког хотын иргэн 34 настай Жастин Уэйн Халстенберг Лос-Анжелесийн зүүн хэсэгт орших Сан Бернардино үндэсний ойн бэлд галдан шатаасан хэргээр буруутган мягмар гарагт Төв цагдан хорих төвд саатуулж, 80 мянган ам.долларын торгууль тавьж, саатуулсан талаар мэдээлжээ.

 

 

Энэхүү ой, хээрийн түймэрт Үндэсний гвард, хүчний байгууллагын нийт 6000 алба хаагч, 51 гал унтраах нисдэг тэрэг, далавчтай есөн онгоц, тэр дундаа Үндэсний гвардын хоёр С-130 онгоц 520 галын машин, 75 булдозер, 141 усны цистерн ашиглан өчигдөр буюу лхагва гарагт ой, хээрийн түймрийн хоёр голомтыг цурманд оруулсан талаар Калифорни мужийн ой, хээрийн түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ.

 

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: https://abcnews.go.com/US/california-line-fire-updates-wildfire-suspect-arrested-65600/ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top