36 долоо хоногтой ургаа үр хөндүүлж буйгаа ЮҮТҮБ хуудсаараа цацжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

 

Өмнөд Солонгост 36 долоо хоногтой ургаа үр хөндүүлж буйгаа өөрийн юүтүб хуудсаараа цацсан юүтүбэр эмэгтэйн хэрэг олон нийтийг цочирдуулаад байна. 

Уг хэрэг өнгөрөгч 6-р сард болсон бөгөөд уг эмэгтэйг болон үр хөндөлт хийсэн эмчийг хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа аж. 

Цагдаа нар мөрдөн шалгалтын явцад эмэгтэйн үр хөндөлт хийлгэсэн эмнэлгийн эмч бус гаднаас ирсэн эмч уг хагалгааг удирдан хийсэн болохыг олж тогтоожээ. Уг хагалгааг удирдан хийсэн эмчийг саатуулан мэдүүлэг авахад уг хагалгааг хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг хилээр гарахыг хориглоод байна. 

Мөн уг мэс ажилбарт оролцсон эмнэлгийн дарга, гурван сувилагч, мэс засалч, мэдээ алдуулалтын эмч зэрэг нийт зургаан эмнэлгийн ажилтныг цагдаа нар илрүүлээд байгаа аж. 

Энэхүү хэрэг 6-р сарын 25-нд болсон. Харин хэрэг 7-р сарын 12-нд нээгдсэн ба ургийн цогцосыг 7-р сарын 13-нд чандарласан болох нь шалгалтын явцад тогтоогджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top