Финландын амьтны хүрээлэн БНХАУ-д хоёр хулсны баавгайг нь эргүүлж өгөхөөр болжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2017 онд Финландад айлчлахдаа бэлэглэсэн хоёр хулсны баавгай Эхтяри хот дахь амьтны хүрээлэнд байсан юм. Тэд одоо эх орон руугаа буцахаар болж байна.
Дээрх шийдвэрийг санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан гаргасан гэсэн мэдээлэл байгаа аж. Цар тахлаас шалтгаалан жуулчдын тоо буурч, инфляц болон бодлогын хүү өссөн зэрэг нь амьтны хүрээлэнгийн санхүүгийн байдалд нөлөөлж, хулсны баавгайнуудыг үргэлжлүүлэн тэжээх боломжгүй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )