Өмнөд Солонгост найз бүсгүйгээ хөнөөн, цогцсыг нь орон сууцныхаа тагт хэсэгт цемент болон тоосгоор бүрэн 16 жилийн турш хадгалсан хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулаад байна.
2008 оны 10 дугаар сард 30 орчим настай байсан найз бүсгүйгээ маргааны улмаас амийг нь хөнөөсөн этгээдийг цагдаа нар энэ даваа гарагт саатуулан баривчилжээ. Уг хэрэг санамсаргүй байдлаар ил болсон ба ус гоожих болсон дээврийг нь засварлахаар ирсэн засварчин тагт хэсэг дэх бетоныг сэтлэх үед чемодан доторх эмэгтэй хүний цогцос ил гарч ирсэн аж.
Гэмт этгээдийг 2011 онд найз бүсгүйнх нь сураггүй алга болсон хэрэгт сэжиглэн байцаасан ч таарамжгүй харилцаанаас үүдэн хоёр тийш болсон хэмээн мэдүүлсэн байна. Цагдаа нарт мөн гэмт этгээд гэх нотлох баримт байхгүй байсан тул түүнийг суллан, талийгаач бүсгүйг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулжээ.
Талийгаач бүсгүйн цогцос хуучирсан байсан ч цагдаа нар хурууны хээг нь авч чадсанаар талийгаачийг хэн болохыг нь тогтоож чаджээ. Хэрэг болсон өдөр хосууд маргалдаж, гэмт этгээд бүсгүйн толгой тус газарт мохоо зүйлээр цохиж, улмаар үхэлд хүргэсэн байна. Мөрдөн байцаалтын үеэр гэмт этгээд хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч, аллагын зэвсгээ Геожэгийн ойролцоох далайд хаясан гэдгээ ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
ANUSN80955877
Зарим солонгос хүн ямаан омогтой үйлдлээ ч хянадаггүй үхэр монголчуудтай адилхан байдаг. Тэдний нэг нь энэ аллага үйлдсэн этгээд аж.