Хойд Солонгосын дүрвэгч хулгайн автобусаар хил давах гэж байгаад БАРИГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 02

 

Хойд Солонгосоос дүрвэж Өмнөд Солонгост ирсэн 30 гаруй насны эр хот хоорондын зорчигч тээврийн автобус хулгайлан хил гарах гэж байгаад Өмнөд Солонгосын цагдаа нарт саатуулагджээ. 

Кёнги мужийн цагдаагийн газраас мэдээлснээр уг этгээд Пажу хотын чиглэлийн автобус хулгайлан хоёр улсын Үндэсний нэгдлийн бэлгэ тэмдэг болсон гүүрээр гарах гэж байгаад цагдаа нарт саатуулагдсан байна. Цагдаа нар түүнийг автобусаа зогсоох шаардлага тавьсан ч тэрээр зогсолтгүй явсаар хаалт мөргөн зогссон аж. 

Цагдаа нар түүнээс байцаалт авахад тэрээр "Өмнөд Солонгост амьдрал хэцүү байсан учраас ийнхүү хэрэг үйлдэхэд хүрсэн. Би Хойд Солонгос руу буцахыг хүсэж байна" гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү дүрвэгч 10 гаруй жилийн өмнө дүрвэж, саяхныг хүртэл Сөүлд амьдарч байсан аж. Түүний нэвтрэхийг завдсан Үндэсний нэгдлийн гүүрээр энгийн иргэн нэвтрэх боломжгүй ба зөвхөн тусгай үнэмлэх бүхий иргэд нэвтрэх боломжтой байдаг байна. 

 

 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жагаа(103.57.93.198) 3 цагийн өмнө

тагнуул хийгээд нутаг буцаж явсан бизээ

0  |  0
1(202.9.40.94) 2024 оны 10 сарын 06

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

2  |  0
з(66.181.176.209) 2024 оны 10 сарын 08

жаргал даахгүй новшийг Кимрүүн хөөж явуул

3  |  2
Top