Тайландад сургуулийн автобус шатаж, 23 хүн амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

 

Тайландад хээрийн аялалд явж байсан сургуулийн автобус шатсаны улмаас багш, сурагч нийлсэн 23 хүн амиа алджээ. 

Уг осол орон нутгийн цагаар 12:30 цагийн үеэр болсон бөгөөд Бангкокоос хойд зүгт орших Патхум Тани мужийн хурдны зам дээр болжээ. Тус автобусанд 6-15 насны 38 сурагч, 6 багш, автобусны жолооч зэрэг нийт 45 зорчигч зорчиж явсан ба үүнээс 21 нь галаас зугтаан амьд үлдсэн бол 23 нь харамсалтайгаар амиа алдсан байна. 

Гал шалтгааныг автобусны зүүн урд дугуй хагарсч, төв тусгаарлагчийг мөргөн, улмаар үрэлт үүсэн гал гарч, шатахууны саванд хүрснээр дэлбэрэлт болсон байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглажээ. 

Тус автобусын арын хаалганы ойролцоогоос 10 гаруй хүний цогцос олджээ. Галын тархац их байсан учраас хохиргчдын цогцосын ихэнх нь танигдахын аргагүй болтлоо шатсан тухай эх сурвалж мэдээлсэн байна. 

Автобусны жолооч ослоос амьд гарсан ч гал гарсны дараа хэргийн газраас зугтжээ. Орон нутгийн цагдаа нар уг хэргийг нарийвчлан шалган, жолоочыг эрэн хайж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top