Боливи улсад 3 долоо хоногийн өмнөөс үүссэн ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатаж, онц аюултай түвшинд хүрчээ. Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор 7 сая га.талбай шатсан байна.
Энэ жил Боливид гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь тус улсын зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан, гал түймрийн улирлын дээд түвшинг давсан эрсдэл үүсгээд байна.
Иймд тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүсэв.
Энэхүү ой хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний ихэнх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болсны улмаас дүрвэхэд хүргэжээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )