Хойд Солонгос зам дэлбэлж, Өмнөд Солонгос хариу дайралт хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 15

 

Хойд Солонгос хоёр Солонгосыг хооронд нь холбосон Кёнги болон Дунхэгийн замыг өнөөдөр өглөө 12:00 цагийн үед дэлбэлжээ. Уг дэлбэрэлт болсны дараа Өмнөд Солонгос хэд хэдэн удаа гал нээж, хариу дайралт хийжээ. 

Энэ нь тус хоёр улсыг холбосон замыг хаах зорилготой байсан бөгөөд Өмнөд Солонгосын арми уг үйл явдлыг урьдаас таамаглаж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсан байна. Учир нь Хойд Солонгос аравдугаар сарын 9-нд Өмнөд Солонгостой холбогдсон бүхий л авто зам болон төмөр замын сүлжээг хааж, хилээ бэхжүүлнэ хэмээн мэдэгдсэн аж. 

Хойд Солонгосын нийслэл Пхеньяны дээгүүр гурван удаа нисгэгчгүй онгоц ниссэн нь Өмнөд Солонгос, цаашлаад АНУ-ын буруу хэмээн үзэж буй Хойд Солонгос энх тайвны замаар нэгдэх зорилгоо умартан ийнхүү бөмбөг дэлбэлж эхэлсэн байна. 

Харин Өмнөд Солонгосын зүгээс нисгэгчгүй онгоц илгээсэн эсэхдээ баттай тайлбар өгөөгүй ч иргэдийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлэн, энэ бүх үйлдэлдээ Хойд Солонгос хариуцлага хүлээх хэрэгтэй гэх байр суурь илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.150) 2024 оны 10 сарын 15

Хоёр биендээ хогзон саналгүй сайхан үзчих.

0  |  0
Top