“Орос Улс” Үндэсний төвөөс зохион байгуулж буй анхны арга хэмжээ болох “Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиум нь өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болон хамтын ирээдүйн дүр төрхийг зохиомжлон боловсруулах боломж олгосон улс хоорондын хэлэлцүүлгийн хосгүй талбар байх юм.
Энэхүү симпозиумд оролцохоо 38 орны төлөөлөгчид мэдэгдээд байна. Австрийн гадаад хэргийн сайд асан Карин Кнайсль, Энэтхэгийн Батлан хамгаалахын судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Лаксман Кумар Бехера, Канадад суугаа ОХУ-ын өргөжит консул Жон Стюарт Дюррант, Италийн уран зөгнөлт зохиолч Роберто Квалья, Сербийн Олон улсын эрх зүйг сэргээх төвийн ерөнхийлөгч Горан Петрониевич зэрэг алдартай хүмүүс энэ арга хэмжээнд илтгэл тавих ажээ.
Симпозиум нь бараг бүх тивээс гадаадын илтгэгч нарыг цуглуулж байгаа нь янз бүрийн соёл болон улс орны төлөөлөгчдийн хооронд мэдлэг, туршлага солилцох нээлттэй талбар бүрдүүлэх боломж олгох юм байна.
Олон улсын салбар хуралдаан нь Симпозиумын чухал чиглэл бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, шинэ хэлхээ холбоо, түншлэл тогтоох боломж олгох ажээ.
“Симпозиумд оролцогчид олон улсын эрх зүйн ирээдүй, дэлхийн бодлогыг зохицуулахад олон улсын байгууллагуудын гүйцэтгэдэг эрчимтэй өөрчлөгдөж буй үүрэг, Дэлхийн Өмнөд хэсгийн орнуудын Умард хэсгийн томоохон эдийн засгуудтай тогтоох боломжтой хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаануудын хэлэлцүүлэг дэлхийн олон талт, шударга тогтолцоог цогцлоох үзэл баримтлалын дагуу дэлхийн улс түмнүүд энх тайвнаар зэрэгцэн орших хэтийн төлөвийн талаар өрнөх юм. Түүнээс гадна илтгэгчид олон улсын эрх зүйд тоон технологийг түлхүү хөгжүүлэх сэдэв болон орчин үеийн олон улсын харилцааны бусад чухал асуудлыг хөндөнө” гэж “Орос Улс” Ололт амжилтын үзэсгэлэнгийн захиргааны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Татьяна Карева ярьсан байна.
“Орос Улс” Олон улсын үзэсгэлэн-чуулга уулзалтын өвийг хадгалах болон улс орныхоо ололт амжилтыг байнга дэлгэн харуулах зорилготой “Орос Улс” Үндэсний төвийг байгуулах тухай захирамжид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны долдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан аж.
“Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиум арван нэгдүгээр сарын 4-6-нд “Орос Улс” Үндэсний төвд болох юм. Түүнд эрдэмтэн, судлаач, ирээдүй судлаач, урьдчилан таамаглагч, уран зөгнөлт зохиолчид болон засаг захиргааны төлөөлөгчид оролцох ажээ.
Симпозиумын нээлтийн хүрээнд хүн төвтэй дэлхийн ирээдүйн тухай ярилцах санааг дэмжсэн үзэсгэлэн гаргах юм байна.
ХМХ-д зориулсан холбоо барих хаяг: pressa@russia.ru
“Орос Улс” Үндэсний төвийн сайт — https://russia.ru/
“Ирээдүйгээ бүтээхдээ” Симпозиумын сайт — https://future.russia.ru/
Сэтгэгдэл ( 4 )
Эргүүчүүдийн сүрэг
Коммунизмаа хэрхэн байгуулах мөрөөдлөө ярьцгаах нь дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00