Өмнөд Солонгост нэгэн эмэгтэй ажлаас нь халах даргынхаа тушаалыг эсэргүүцэн краны оройд 200 хоносон тухай "ВВС" мэдээллээ. Өмнөд Солонгосын томоохон усан онгоц үйлдвэрлэгч "Hanjin Heavy Industries and Construction" компани Пусан дахь үйлдвэрийнхээ 400 ажилтныг цомхотгох шийдвэр гаргажээ. Орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Ким Жин Сук ч мөн цомхотголд орогчдын дунд багтсан учир эсэргүүцлээ илэрхийлэн краны оройд гарсан байна. Хэдэн жилийн өмнө ийм асуудлаас болж нэгэн ажилтан 35 метрийн өндөр энэ кран дээрээс амиа хорлож байсан аж. Тэрээр өвөл энд гарч ирсэн ч одоо зун болчихжээ хэмээн утсаараа хээв нэг ярьсан байна. Ким Жин Сук бүх ажилтныг ажилд нь эргүүлж автал кранаасаа буухгүй гэдгээ мэдэгдсэн ч түүний тэмцэлд анхаарлаа хандуулах хүн тун цөөхөн байгаа аж.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )