Биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан амьд организмыг олон улсад “GMO- Genetically Modified Organism” гэж тэмдэглэдэг.
Хувиргасан амьд организмыг гарган авах шалтгаан:
- Дэлхийн хүн амын хурдтай өсөлт
- Өдөр тутам нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ
- Байгалийн баялгийн нөөцийн хомсдол
- Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, практикт эрчимтэй ашиглах шаардлага дэлхий дахинд гарсан.
Хувиргасан амьд организмын талаарх баримтууд
- Анхны генийн өөрчлөлттэй организм болох шавьж болон өвчинд тэсвэртэй улаан лоолийг 1994 онд гарган авсан.
- Дэлхийд тариалж буй буудай, будаа, төмс, улаан лооль зэрэг өдөр тутмын хүнсний хэрэглээний таримал ургамал болон шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын дийлэнхи 26-77% нь хувирсан амьд организм байдаг.
- Генийн өөрчлөлттэй хувиргасан амьд организмыг тариалснаар 10 жилийн (1996-2006он) хугацаанд 289000 тонн пестицид хэрэглэхээс татгалзаж чадсан байна.
- Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээглэхүүн байдаг. Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг аж), бодисын солилцоог устгах аюултай.
”Greenpeace" олон улсын байгууллагаас 2012 онд баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтаас:
1. Pepsi
2. Mars болон M&M
3. Snickers
4. Twix
5. Milky Way
6. Cadbury (шоколад болон какао)
7. Ferrero (шоколад)
8. Nestle (шоколад)
9. Nesquik (какао)
10. Соса-Соla, Sprite, Fanta орсон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )