СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газраас зохион байгуулагддаг төлөвлөгөөт ээлжит сургалт өнөөдөр /2024.10.01/ эхэлж байна.
Энэхүү сургалтын гол зорилго нь хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцах, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томьёо, тодорхойлолт, хэмжил зүйн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хэмжлийн алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, олон улсын нэгжийн СИ систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгож, ойлголтыг нэмэгдүүлдэг юм.
Сургалтанд хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд оролцож байна.
Хоёр хоног үргэлжлэх уг сургалтыг СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газар, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар, Хэмжил зүйн хүрээлэн, шалгалт тохируулгын хэлтсийн удирдлага болон ахлах мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл ( 1 )
СХЗГазар гэж байдаг юм бна. Яагаад монгол улс өнөөдрийг хүртэл сиандартгүй явж ирсэн бэ? Стандарт Хэмжил Зүйн Газрын удирдлагууд яаж ажиллаж ихсэн байх вэ? Эдгээр асуудалд хариулт өгөх хүн байна уу??? дарга нар аа???