ХБНГУ-ын Үндэсний Физик технологийн хүрээлэн (PTB)-ээс лаборатори хоорондын ур чадварын сорилтод Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Даралтын эталоны лаборатори нь Хийн даралтын төрлөөр анх удаа хамрагдаж байна.
Энэхүү ажлыг Тайланд Улсын үндэсний хэмжил зүйн хүрээлэн даралтын эталоны PTB-ийн эксперт Changpan Tawat ахлан ажиллаж байна. Уг ур чадварын сорилт нь нийт бүс нутгийн 5 улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн лабораториуд оролцох бөгөөд Тайланд улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIMT) дээж эталоныг гаргаж байгаа юм. Анхны болон эцсийн тайланг нэгтгэн боловсруулах, техникийн протокол зэрэг ажлуудыг Үндэсний хэмжилтийн лабротари, Хэмжилтийн нэгж, стандарт, үйлчилгээний хэлтэс, Шри Ланка (MUSSD) болон ХБНГУ-ын Үндэсний Физик технологийн хүрээлэн (PTB)-аас хамтран зохион байгуулах аж.
Туршилт, хэмжилтийг 2024 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 11-ны хооронд 14 хоногийн хугацаатай гүйцэтгэн дараагийн улс болох Гүрж улсын Үндэсний Стандарт хэмжил зүйн агентлаг (GeoSTM)-ийн лабораторид хүргүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )