АНУ-ын тагнуулын албаныхан Хойд Солонгосын хэдэн мянган цэрэг энэ сард Орост сургуулилт хийхээр ирсэн нь Орос болон Украины дайнд нэмэлт хүч болж байж магадгүй хэмээн мэдээлжээ.
ОХУ-ын зүгээс Украин руу хийсэн дайралтдаа Иранаас авсан нисгэгчгүй онгоцнуудаа ашигласан. Мөн Хятадын зүгээс ОХУ-д зэсвэг үйлдвэрлэхэд хэрэгтэй бараа, материал нийлүүлсэн бөгөөд эдгээр улсууд ОХУ-д дэмжлэг үзүүлж буйгаа үгүйсгэсэн байна.
Хойд Солонгос энэхүү асуудалд оролцож эхэлсэн нь тогтоогдвол дайн өргөжиж, Европ төдийгүй Номхон далай хүртэл нөлөөлнө хэмээн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд мэдэгджээ. Эдгээр улсууд АНУ-тай дайсагналцдаг нийтлэг шинж чанартай учраас ОХУ-д ийнхүү тусламж үзүүлж байж болзошгүй гэдгийг мөн онцолжээ.
Барууны улс орнууд Хятадын эдийн засагт хориг тавьбал Хойд Солонгос болон ОХУ Украинд цөмийн зэвсэг ашиглах өндөр магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ. Мөн АНУ-ыг эсэргүүцэгч улс орнууд ийнхүү нэгдэх нь цаашлаад дэлхийн хэмжээний дайн дэгдээх өдөр эрсдэлтэй гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
SADARLI80955877ANUSDI
Өмрий ягкууд л дайн өдөөгөөп байгааг хүн төрөлхтөн харж байгаа. Сөнөвөл таарна.