Америк далайчин эр Стив Каллахан 1981 онд өөрийн зохион бүтээсэн "Наполеон Соло" гэх 6.5 м урт хөлөг онгоцоороо Канарын арлуудаас Карибын тэнгис рүү ганцаарчилсан аялалд гарахдаа 76 хоногийг далайд өнгөрүүлжээ.
Ердөө 7 хоног өнгөрч байхад халим эсвэл махчин загас мэт үл мэдэгдэх биетийг мөргөснөөр түүний завь живж эхлэв. Тэр үеэр 1.8м хан урттай аврах хэрэгсэл бүхий хийлдэг завиа дэлгэж амжсан байна.
᠌᠌Энэ тухай тэрээр ”Хөлөг онгоц маань бараг л живж, өөртөө хэрэгтэй зүйлсээ авахын тулд дахин дахин ус руу ороход ус яг л усаар дүүрсэн булш мэт санагдсан”᠌ гэжээ.
Атлантын далайд ганцаараа хамгийн ойрын эрэг хүртэл багадаа 1200км. Тэр хүрэх хоол хүнсний нөөц байхгүй байсан ч сэлүүрнийхээ ард талыг үзүүрлэн загас агнаж, нарны элчээр ус ууршуулах аргаар ундны ус гарган авч байв.
Ийнхүү далайд ганцаар үлдснээс 14 хоногийн дараа ачааны хөлөг онгоц олж харан чадхаараа дохио өгсөн ч тухайн хөлөг онгоц Стивийг хараагүй өнгөрсөн аж.
Энэ тухайгаа хожмоо “Өдөр өнгөрөх тусам өлсөж, цангах нь ихсэж байсан. 50 дахь өдөрт хийлдэг завь маань цоорч эхлэх үед бүх зүйлд бууж өгөн, ингээд л үхэх нь гэдэг бодол төрж, маш их айсан. Гэсэн ч засах арга олсон нь миний амьдралын хамгийн том ялалт байсан" хэмээжээ.
76 дахь өдөр түүнийг Мари-Галанте арлын ойролцоо загасчилж байсан хэсэг загасчид олжээ. Тухайн үед Стивийг олоход тэрээр биеийн жингийнхээ гуравны нэгийг хэдийнэ алдсан байв.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Амьд үлдсэн явдалд маань чухал нууц гэх зүйл байхгүй. Би зүгээр л амьд үлдчихсэн. Надад хийх ёстой маш олон зүйл байгаа учраас л би амьд үлдсэн гэж боддог. Тэрнээс биш би амьд үлдэх бараг л боломжгүй нөхцөл байдалд байсан" гэжээ.
Өдгөө 72 настай Стив "Adrift: Seventy Six Days Lost at Sea" нэртэй ном бичиж, тус ном нь Нью Йорк Таймсын бестселлер болжээ.
Сэтгэгдэл ( 0 )