Талийгаач жүжигчин Ким Сү Ми нас барахаасаа өмнө санхүүгийн асуудалд орсон тухай түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.
Энэ тухай түүний хүү мэдээлсэн бөгөөд талийгаачийн тухай "Миний ээж сүүлийн 14 жил тоглосон мюзиклийнхээ цалинг авч чадаагүй жил гаруйн хугацааг өнгөрүүлсэн. Тэр өөрийн харъяа агентлагаа шүүхэд өгч, нөхөн төлбөр авахаар зэхэж байсан. Үүнээс үүдэн түүний цусан дахь сахарын хэмжээ өсөж, 28-д хүрсэн. Энэ нь гипергликемийн шок болж амиа алдсан" хэмээжээ.
Ким Сү Мигийн хувьд энэ оны эхэн үеэс эхлэн эрүүл мэндэд нь асуудал гарч эхэлжээ. Өнгөрөгч тавдугаар сард тэрээр ядаргааны улмаас ажлаа түр зогсоон эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Үүний дараа буюу наймдугаар сард нэвтрүүлэгт оролцох үеэрээ гар нь салгалж, хэл ярианд нь өөрчлөлт орсон байсан ба үүнийгээ үзэгчдээс нуухын тулд ихэд хичээж байсан нь ажиглагдаж байжээ.
Талийгаач өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2024.10.25-ны өдөр 75 насандаа талаал төгссөн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ийм од хүмүүсийг бодитоор харахад энгийн даруу юм шиг мөртлөө аргагүй л биширмээр сүрдмээр байдаг юм байналээ
Нэг муухай нохойн махан хоолтон кимчигээр дэлхий цөөрөө л биз, хятад солонгосууд хоорондоо ямарч ялгаагүй
Парист явж байх үедээ Lee min ho жүжигчнийг харж бсан од гэж тийм л бдаг бх\n
5 жилийн өмнө Пусан хотод ажил хийчих санаатай очсон юмаа замбн эсрэг талд хоолны газарт хоол идэх санаатай гарцаар гарж байтал бөөн шуугиан болов юу болов гээд бас хэл ус муухан хальт эргэж хараад нүдэндээ итгээгүйшд жүжигчин Ким Сү Миг хүмүүс маш их хүндэлж мэхийн ёслоод маш энгийн хувцастай гараараа хүмүүстэй даллаж мэндэлээд нүүрийн баясгалантай явж өнгөрөөд миний хоол идэх гэж бсн газарт очоод суув. Солонгосын одтой хамт хоол идээд сууна гэж байхуу ёстой азтай өдөр бсн шүү Од гэж үүниыг хэлдэг бх гэж их хайр хүрэм жижигхээн биетэй мөртөлөө ихэмсэг найрсаг хүн шиг санагдсан шүү