2025 онд Европ тив дайнд нэрвэгдэнэ гэж Нострадамус мөн Ванга зөгнөжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Дэлхийн хүн төрөлхтөн түүхэндээ хоёр зөнчийн үгэнд голцуу итгэж, тэдний зөгнөл биелсээр ирсэн гэж үзэх нь элбэг байдаг. XVI зуунд амьдарч байсан Францын одон орон судлаач Нострадамус болон XX зуунд Болгарт амьдарч байсан хараагүй эмгэн Ванга нарыг хэлж байна.

Тэгвэл дээрх хоёр зөнч өөр өөр үед амьдарч байсан ч гэлээ 2025 онд Европ тив дайны хөлд нэрвэгдэнэ гэж хоёулаа зөгнөсөн тухай Daily Mail мэдээлжээ. 

Нострадамус 2025 онд “Европын газар нутаг зэрлэг хэрцгий дайны хөлд нэрвэгдэнэ” гэж тэмдэглэн үлдээсэн бол Ванга Европ тивийн хүн ам хоосорно гэж зөгнөжээ. 

Ванга буюу Вангелия Пандева Димитрова 1996 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. 12 настайдаа хараагүй болсон түүнийг онцгой зөн совинтойг нотлох хүмүүс байдаг аж.

Сүүлийн үеийн томоохон үйл явдлуудаас зөгнөж хэлснийг нь дурдвал 9 дүгээр сарын 11-нд Нью-Йоркийн ихэр цамхгийг онгоцоор мөргөсөн явдал, ОХУ-ын зүгээс Украинд өдүүлсэн түрэмгийлэл, Диана гүнжийн үхэл, 1986 онд Чернобылд болсон атомын цахилгааны станцын дэлбэрэлт, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч өнгөт арьстан байх болно зэргийг зөгнөж хэлсэн гэж мэдээлдэг. 

Мөн 1979 онд өгсөн нэгэн ярилцлагадаа, дэлхийд Орос орон ноёрхох тухай дурдаад Владимир гэх хүн ирээдүйд дэлхийн эзэн болно гэж хэлсэн байдаг ажээ. “Бүх зүйл яг л мөс шиг хайлан үгүй болж, харин Владимирын алдар суу, Оросын нэр алдар огтхон ч хөндөгдөлгүй үлдэнэ. Түүний замд торсон бүхэн үгүй болж, дэлхийн эзэн болно” хэмээн хэлсэн гэнэ. Харин 2017 онд Европ тив оршин тогтнохоо болино гэж хэлсэн нь биелээгүй ажээ. 

Нострадамус Балканы хувьд 5079 онд дэлхий сөнөнө гэж зөгнөөд тэр хүртэлх он жилүүдэд болох онцлох үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(85.163.127.116) 2024 оны 11 сарын 26

Bolodimyr Zelenskyg delxiin ezen bolno gej helsen.

1  |  1
Зочин(139.5.219.218) 2024 оны 10 сарын 28

Хаха, Владимирт даан ч дэлхийн эзэн болох хангалттай нас үлдсэнгүй дээ, эсвэл Владимир II, Владимир III энэ тэр гээд үргэлжлээд явах юм болов уу

0  |  1
Уншигч(66.181.190.226) 2024 оны 10 сарын 28

Суртал ухуулгын дайн гэдэг чинь энэ шүү дээ, оросын кгб, орчин үеийн фсб н пропаганда энэ буюу. Зүгээр л үлгэр, хоосон айдас. Владимирийн цаг ч дуусна, цаггүй хугацаагүй зүйл гэж хаана ч үгүй билээ.

1  |  0
Зочин(202.9.46.40) 2024 оны 10 сарын 28

Цаг нь болжээ.

1  |  0
иргэн(202.9.47.4) 2024 оны 10 сарын 29

Европынхон өөрсдийгөө хөнөөнө гэж олон зөн билэгтнүүд хэлээд байгаа..........................украйн зэвсэг мөнгөөр туслаж бгаа нь түүний нэг жишээ....

5  |  0
Top