Аравдугаар сарын 31 хараахан болоогүй байгаа ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэллоуины арга хэмжээнүүд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Одоогоос хоёр жилийн өмнөх энэ өдөр Өмнөд Солонгос дахь Итэвон хороололд Хэллоуины баяр тэмдэглэж явсан хүмүүс нарийн, эгц гудамжаар уруудахдаа шахцалдаж, улмаар 159 хүн харамсалтайгаар амь насаа алдсан нь дэлхий нийтийг цочирдуулсан билээ.
Үүнээс хойш Итэвонд хөл хөдөлгөөн татарч, Хэллоуины баяр тэмдэглэхийг хүссэн хүмүүсийн цуваа тасарчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус гудамжинд Хэллоуины баярт зориулсан хувцас хэрэглэл бүхий хүмүүс ирсэн ч осол гарахаас өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага байсан нь эдгээр иргэдийг гонсойлгосон тухай дурдсан байна.
Хоёр жилийн өмнөх шарх нь аньж амжаагүй байгаа Итэвон хороололд "Хөл хөдөлгөөн ихтэй тул явган зорчигчид сэрэмжилнэ үү" хэмээх шар өнгийн дохио асжээ. Мөн 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон төрлийн шашны төлөөллүүд цугларан, осол болсон гудамжинд цэцэг өргөж, цаашлан Ерөнхийлөгчийн оффис, хотын төв зэрэг газруудаар тайван жагсаал хийсэн байна. Үүний зэрэгцээ талийгаачдад хүндэтгэл үзүүлэх хэсэг гарган, дурсгалын цэцэг байршуулжээ.
Итэвонд нэг хэсэг нь ийнхүү эмгэнэн гашуудаж, талийгаачдад хүндэтгэл үзүүлж байх зуур зарим хэсэг нь Хэллоуины баярыг эргэн сэргээж, өмнөх шигээ хөл хөдөлгөөнтэй баярлаж, цэнгэхийг уриалж байв.
Уг осол болсны дараа тухайн газар баярлахаар очсон хүмүүсийг илтэд шүүмжлэн, зугаа цэнгэлийн улмаас ийнхүү амь насаа алдсан хэмээн шүүмжилж эхэлсэн. Тиймээс ч дахин энэхүү газар баярлахаар очих нь гэм мэт санагдаж, тус газрын оршин суугчид ч энэхүү газар амьдардгаасаа ичиж эхэлсэн аж. Хэдийгээр уг харамсалтай осол гараад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч Итэвон өнөөг хүртэл "эдгэрэлд" хүрээгүй л байна.
Энэхүү осолд буруутгагдаж байсан орон нутгийн удирдлагууд болон онцгой байдлын алба хаагчдад хариуцлага тооцсон бол төрийн өндөр дээд албан тушаалтанд хариуцлага тооцохоос татгалзжээ.
Тухайн үед Итэвон хороололд ойролцоогоор 100.000 гаруй хүн байсан хэмээн албаныхан мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Сүнсний баяр нь сүнс, үхдэл дуудна. Үйл билэгдлээрээ.
Муу ёрын юм чинь тийм л юм дагуулна
Газаргүй байж их хуцнаа новшнууд
Хөгийн юманд амиа өгч..
угаасаа газар нутаг байхгүй хавчигдмал улс даа манахйан харин налайх руу хөгжмийн наадма хийхээр тохижуулж байгаа нь зөв дөө