Энэ сарын 27-ны өдөр жүжигчин Ким Сү Мигийн оршуулах ёслол Сөүлийн Сондун дахь Ханян их сургуулийн эмнэлэгт болж өндөрлөлөө.
Түүний авсыг "өргөмөл" хөвгүүд нь хэмээн нэрлэгддэг жүжигчид болох Жан Дун Мин, Жун Жон Ха, Юн Жун Сү нар авч явсан ба бэр нь болох жүжигчин Со Хью Рим хамгийн ихээр гашуудаж байгаа харагджээ. Тэрээр "Ээж ээ, битгий яв л даа. Та ийм их зүйлийн ард гарчхаад яагаад яваад өгчхөж байгаа юм бэ? Намайг уучлаарай ээж ээ, та минь үнэхээр хичээж амьдарсан шүү" хэмээн уйлж байжээ.
Со Хью Римийн хувьд 2019 онд Ким Сү Мигийн хүү Napalkkot F&B компанийн гүйцэтгэх захирал Жон Мён Хутай гэрлэж, нэг охинтой болжээ. Талийгаачийн хүүтэй гэрлэхээсээ өмнө ч Ким Сү Митэй дотно байсан тэрээр бэр нь болсноосоо хойш "ээж" хэмээн дотночлон дуудах болсон байна.
Талийгаач Ким Сү Ми 2023 онд өгсөн ярилцлагадаа "Миний хадам ээж намайг маш их хайрладаг байсан. Тиймдээ ч бэрдээ өөрийн эдлэсэн хайраа өгөхийг хичээдэг. Би түүнийг бидний л адил эмэгтэй хүн гэж бодож хайрладаг. Хүү минь саяхан залилангийн хэрэгт нэр холбогдсон ч гэм буруугүй болох нь тогтоогдсон. Би бэрийнхээ сэтгэлд сэв суучихна гэж бодоод байшин бэлэглэсэн.
Тэгээд түүнд ямарваа нэгэн байдлаар нөхрөөсөө салсан тохиолдолд ердөө 50 сая вонын тэтгэмж авах боломжтой тул энэхүү байшинд хүүхдийнхээ хамтаар сэтгэл амар амьдраарай гэж хэлсэн. Энэ нь зөвхөн аливаа эрсдэлд түүнийг бэлэн байгаасай гэж санаа зовсон хэрэг. Тэдний гэрлэлт аз жаргалтай байгаа хэдий ч миний хайраа илэрхийлэх арга тэр байсан" хэмээж байжээ.
Жүжигчин Ким Сү Ми энэ сарын 25-ны өдөр сахар нь ихсэж, шокт орсны улмаас таалал төгссөн. Түүний оршуулах ёслолд олны танил эрхмүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 7 )
САХАРНЫ ДИАБЁТ ХАМГИЙН БАЯН ТАНСАГ САЙХАН ӨВЧИН ШҮҮ БУРХАНЫ ОРОНД ЗАЛАРСАН НЬ ДЭНДҮҮ ЖАРГАЛ ЮМ ДАА
BER n Bur arai l Fake uu. Ygaad ch um neg l hud sanagdaad baihi
Аргагүй мундаг жүжигчин бсан даа
ber ni argagui jujigchin yum daa kkkkk
ber ni argagui jujigchin yum daa kkkkk
Хар тамхиа хэтрүүлзз биз
Мундаг эмэгтэй бсандаа