"The World of Married", "Queenmaker" зэрэг алдартай к-драмуудад тоглосон жүжигчин Ким Хви Э өөрийн хөрөнгөө 40 тэрбум воноор өсгөсөн тухай "Building Road Real Estate" компани мэдээлжээ.
Тэрээр 2006 онд Сөүлийн чинээлэг иргэд амьдардаг Ганнам дүүрэгт автомашины гурван зогсоол 11.9 тэрбум воноор худалдан авчээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Louis Vuitton, Gucci, Armani зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүдийн ойролцоо байрладаг байна.
Жүжигчин бүсгүй энэхүү газар дээрээ 2020 онд барилга бариулж эхэлжээ. Уг барилга шинэчилсэн зураг төслөөр газар доорхи дөрвөн давхар болон дээшээ таван давхар баригдсан ба газар доорхи гурван давхар нь автомашины зогсоол, дээшээ давхаруудад нь арьс судлалын эмнэлэг, болон тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд, оффисын хэсгүүд байрладаг байна.
Уг барилгын одоогийн ханш 50 тэрбум вон болж өсөөд буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 40 орчим тэрбум вонын ашиг олжээ. А зэрэглэлийн байршилд байрладаг уг барилгын үнэ цэн ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгаа бөгөөд үүний хэрээр түрээсийн орлого нь ч мөн нэмэгдэнэ хэмээн үл хөдлөх хөрөнгийн салбарынхан онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )