Зое Кравиц, Ченнин Татум нар тавьсан сүйгээ ЦУЦАЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
7 цагийн өмнө

 

Жүжигчин Ченнин Татум болон Зое Кравиц нар хоёр тийш болж, сүйгээ цуцалжээ. Гурван жил хамт амьдарсан хосууд чухам яагаад салах болсноо зарлаагүй ч ийнхүү тус тусын замаа хөөрөөр болсноо мэдэгджээ. 

Тэд анх 2021 оны зун Нью-Йорк хотноо болзож байгаа харагдсан. Тухайн үед Зое Кравиц анхны “Blink Twice" хэмээх киногоо найруулж байсан бөгөөд уг кинонд жүжигчин Ченнин Татум дүр бүтээжээ.

Хосууд өнгөрөгч 2023 оны аравдугаар сард сүй тавьсан. Холливудын хамгийн дуулиант хосуудын тоонд зүй ёсоор багтдаг тэд өмнө нь хэн хэн нь нэг нэг удаа гэрлэж байсан. Жүжигчин Зое Кравицийн хувьд Карл Глусман хэмээх залуутай хоёр жил хүрэхгүйн хугацаанд гэрлэж, 2021 онд салах өргөдлөө өгчээ. Харин Ченнин Татум, Женна Деван нарын салалт зургаан жил үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн сард гэрлэлт нь албан ёсоор эцэслэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top