Дуучин Жастин Бибер өнгөрөгч 2023 оны нэгдүгээр сард Коачелла хөндийн ойролцоо 16.6 сая ам.доллароор үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Уг үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөгүйн улмаас тэрээр 380,349 ам.долларын торгууль төлөхөөр болсон тухай SUN-аас мэдээлжээ.
Албан ёсны тайлан бүртгэлээс харахад Жастин Бибер уг үл хөдлөхийнхөө татварын тал хувийг энэ сарын эхээр төлөх ёстой байсан бол талыг нь ирэх оны дөрөвдүгээр сард төлөх ёстой ажээ.
Түүний хувьд өмнө нь ажиллаж байсан менежерүүдээ хөрөнгийг нь үр ашиггүй зүйлсэд зарцуулсан гэх үндэслэлээр шүүхэд өгөх бодолтой байгаа тухайгаа саяхан мэдээлсэн. Харин түүнд одоо ажиллаж байгаа менежерүүд түүний мөнгөтэй харьцах зан төлөвийг шүүмжлэн, Жастин хөрөнгөө ямар ч "хяналтгүй" зарцуулдаг хэмээн шүүмжилжээ.
Тэдний хэлж буйгаар Жастин Бибер мөнгөө нүд ирмэх зуур л үрж дуусгадаг бөгөөд түүний эргэн тойронд түүнийг ашиглах гэсэн хүмүүс л тойрон хүрээлдэг аж. Мөн тэрээр хувийн онгоц болон сууц, сүмийн хандив зэрэгт тогтмол их хэмжээний мөнгө зарцуулдаг байна.
Харин өмнө нь ажиллаж байсан менежерүүдийнх нь зүгээс "Бид түүнд 18 сар ажиллах хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Бид ямар нэгэн өр төлбөр нь төлөгдөөгүй хөрөнгийнх нь үйл ажиллагаанд оролцоогүй" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жастин хэтэрхий жаахан байхдаа асар их мөнгө атгаж эхлэсэн. Түүнд хэн ч заагаагүй байхаа. Аргагүй ээ, аргагүй