БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

БНХАУ-д байгалийн гаралтай аюулт үзэгдлийн улмаас нийт 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ.

БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас боловсруулсан тайланд 2024 оны эхний гурван улиралд тохиолдсон байгалийн гаралтай аюулт үзэгдэлд нийт 84 сая гаруй хүн өртөж, 836 хүн амь насаа алдсан буюу сураггүй алга болжээ. 

Тус улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас нийт 323.2 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учирсан талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top