BLACKPINK хамтлагийн гишүүн Женни хуримын ёслолд оролцох үеэрээ өмссөн хувцас интернэт хэрэглэгчид, тэр дундаа европ иргэдийн зүгээс шүүмжлэл хүртжээ.
Тэд Өмнөд Солонгосын хуримын ёслолын соёлыг шүүмжилсэн ба Женниг оршуулганд явах гэж буй мэт хувцасласан нь тохиромжгүй харагдаж байна гэжээ. Эдгээр сэтгэгдлүүдэд Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид тайлбар бичин, соёлын ялгааны талаар өгүүлжээ.
Тэд Өмнөд Солонгост хуримын ёслолд очихдоо ихэвчлэн хар, эсвэл цагаан өнгийг хослуулан, энгийн хувцаслах нь элбэг байдаг тухай дурдан, хүргэн болон бэрээс илүү тод, ганган хувцаслах нь бүдүүлэг үйлдэл хэмээн үздэг тухай тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 0 )