Мөхөөлдөс стресс тайлдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид мөхөөлдөс идэх дртай байдгийн учрыг эрдэмтэд тайлжээ. Энэ амттан стрессийг маш түргэн тайлдаг байна. Сүү, цөцгийн тос нь мэдрэлийн системийг тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг болгож, нойргүйдлийг  арилгагч триптофан гэдэг бодис агуулдаг ажээ.  Үүний сацуу мөхөөлдөст байнга нэмдэг шоколад нь кофен шиг үйлчилгээ үзүүлж, зүрхний хэмнэлийг тогтворжуулж, цусны даралтыг дээшлүүлдэг байгалийн эрчимжүүлэгч юм гэж “Багнет” сайтад мэдээлжээ.  Шоколадыг тархинд мансууруулах бодисын адил нөлөөлдөг гэж нэг хэсэг ярьж байсан билээ.  Калифорнийн эрх зүйч Пианелли, түүний нөхөр шошноос какаоны төрлийн марихуанд агуулагддагтай төстэй бодисыг илрүүлснээс хойш тийм яриа гарчээ. Саяхан Америкийн химийн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн шоколад какаоноос биомлоекул “илрүүлжээ”. Энэ нь хорт нэгдэл маш байга, тэгээд ч ходоодонд л шингэхээс тархинд хүрдэггүй болох нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top