Японы алдартай инфлүнсер бүсгүй 30 насандаа автомашины ослоор таалал төгсжээ.
Түүнийг нас барсан тухай энэ сарын 4-ны өдөр дүү нь инстаграм хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд "Эгчийг минь дэмжиж байсан хүн бүхэнд хүргэх таагүй мэдээ байна. Эгч маань өнгөрсөн сард автомашины осолд орж, сар орчмын хугацаанд ухаангүй байсан. Бид түүнийг өдөр бүр асарч байсан ч харамсалтай нь аравдугаар сарын 31-нд харамсалтайгаар нас барсан.
Тэр та бүхний дэмжлэгээр өдий зэрэгт хүрч чадсан. Хүн бүрийн дэмжлэг, хайраа илэрхийлсэн захидлууд нь гэр бүлд маань асар их хүч чадал, тайтгарал авчирсан. Эгчийг минь дэмжиж байсан бүх хүнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэжээ.
Үүнээс өмнө түүнийг Тайландад явж байхдаа мотоциклтойгоо осолдсон тухай мэдээлэл цацагдаж байжээ. Япон иргэншилтэй, Өмнөд Солонгост сүүлийн найман жил амьдарсан тэрээр TikTok болон Instagram хуудаснаа идэвхтэй байдаг нэгэн байжээ.
Сэтгэгдэл ( 0 )