G-Dragon Chanel брэндийн цүнхээ газар тавьсан гэх ШҮҮМЖЛЭЛД өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

 

BIG BANG хамтлагийн ахлагч G-Dragon энэ сарын 4-нд "Chanel Cruise” шоунд оролцохоор явахдаа Инчоны нисэх онгоцны буудалд папарацийн дуранд өртсөн билээ. 

Chanel брэндийн хувцасаар иж бүрэн хувцасласан түүнийг эмээ загвартай цамц өмссөн хэмээн шоглож байсан. Уг цамц нь Chanel брэндийн шинэ цуглуулгад багтсан загвар бөгөөд 4.200 ам.доллараар худаалдаалагддаг байна. 

Үүний дараахан түүний онгоцонд зорчиж яваа зураг дэлгэгдсэн нь мөн л шүүмжлэл дагуулав. Учир нь тэрээр Chanel брэндийн 12.2 мянган ам.долларын үнэ бүхий цүнхээ газар тавьсан байсан нь олны анхаарлыг ийнхүү татсан байна. 

G-Dragon-ий хувьд зар сурталчилгаанд хамгийн өндөр үнээр оролцдог нэгэн гэдгээрээ алдартай. Тиймдээ ч түүний хувьд Chanel брэнд энгийн л нэг хэрэглээ нь учир цүнхээ хаана тавих нь түүнд тийм ч сонин биш хэмээн шүтэн бишрэгчид нь дурджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top