2024 оны 11-р сарын 6-нд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буудлагын тамирчин Ким Еэ Жи зодог тайлахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Түүний харьяалагддаг PLFIL-ийн зүгээс "Ким Еэ Жи Imsil County Hall-тай хийсэн гэрээгээ цуцалсан. Энэ жилийн хувьд түүнд товлосон тэмцээн байхгүй, дараагийн улирал 2025 оны дөрөвдүгээр сард эхлэх тул түүнийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан" гэжээ.
Харин Ким Еэ Жигийн хувьд "Би олимпын медальтны хувьд спортын аяллаа энд хүрээд өндөрлөж байна. Ээж хүнийхээ үүргийг бүрэн дүүрэн хүлээж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхөд анхаарлаа хандуулах болно. Энэхүү завсарлага нь миний хувьд илүү өсөн дэвжих үйл явц байх болно гэж найдаж байна" хэмээсэн байна.
Гэвч дээрх шалтгаануудаас өөр, илүү хүнд зүйл түүнд тулгарсан тухай Чусон Илбо мэдээлжээ. Уг мэдээлэлд "Ким Еэ Жи карьераа өндөрлүүлж байгаа нь зөвхөн ээж хүнийхээ үүргийг хүлээхтэй холбоогүй. Тэр олон нийтээс ирж буй дарамт шахалтаас үүдэн маш их шаналсан. Энэхүү шалтгааны улмаас тэрээр завсарлага авах нь зөв гэж бодсон бололтой. Тэр үнэхээр мэдрэмтгий нэгэн. Тэр олон шүтэн бишрэгчидтэй ч түүнийг зовоож, мөнгө нэхэж, олон нийтийн сүлжээгээр нь дамжуулан дарамталдаг хүмүүс олон байдаг" гэсэн байна.
Хэдийгээр буудлагын спортоос зодог тайлж байгаа ч хайртай спортоо дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдсэн тэрээр саяхан TESLA-ийн анхны Өмнөд Солонгос нүүр царайгаар тодорсон байна.
Ким Еэ Жигийн хувьд 2024 оны Парисын зуны олимпод оролцож мөнгөн медаль хүртсэн нэгэн. Гайхалтай ур чадвар, этгээд хийгээд догь байдлаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан тэрээр зар сурталчилгаа болон кино бүтээлүүдийн саналд дарагдсаар байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
нээх шалихгүй хүүхнийг яагаад шүтээд байгааг ойлгохгүй байна монголд энэнээс догь хүүхнүүд байгаа ч монгол болохоор тоохгүй үхсэн хужаа баас л байна шд\n
Кимчинүүдийн явдал маньд юуны хамаа, иймэрхүү ямар ч хэрэггүй юмыг яах ч гэж нийтлээд байдаг юм бэ, сэтгүүл ч гуай нь өөрийнх нь сонирхсон юмыг бусад хүмүүс ч сонирхоно, сонирхох ёстой гэж муйхарлаад байх шиг л харагдаад байдаг юм
Солонгос гайгүй ээ, Манайхан ямар билээ. Нэг жүжигчин юм уу дуучин сонгуулиар хэн нэгнийг дэмжлээ гээд хэлэхэд л улсаараа боож үхэх дөхөөд дэвсэлж, дэвсэлж санаа нь амардаг. Уул нь тэр хүмүүс зүгээр л өөрийгөө илэрхийлж байгаа
солонгос гэж үнэн бүтэхгүй нийгэмтэй юмаа
Парис -2024