АНУ-ын Нью-Йорк хотын Рокфеллер төвийн урд сүндэрлэн босдог гацуур модыг Нью-Йорк хотноо энэ сарын 9-ны өдөр авчирчээ.
13 метрийн өргөн, 22.5 метрийн өндөр, 11 тонн жинтэй уг модыг өнгөрөгч пүрэв гарагт Массачусетс мужийн Вест Стокбрижээс авчирсан бөгөөд уг модыг 67 жилийн өмнө тарьж байжээ. Энэхүү гацуур модыг 50 мянга гаруй лед гэрлээр чимэглэх бол оройд нь гялалзах таван хошууг 3 сая Swarovski шигтгээгээр бүрэх аж.
Рокфеллер төвийн ахлах цэцэрлэгч 2020 онд 1400 орчим оршин суугчтай Массачусетс мужийн баруун хэсэгт орших Вест Стокбрижээр дайран өнгөрөхдөө энэхүү гацуурыг олж харжээ. Гацуураа хандивласан гэр бүлийнхэн болон тус хотын оршин суугчид гацуураа үдэхээр цугларч, алдарт Рокфеллер төвийн урдаас гацуураа харах нь баярлаж, бахархмаар зүйл хэдий ч түүний хоосон орон зай нь гуниг төрүүлж буйг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )