Хойд Солонгосын ард түмэнд өмнөдүүд тусална

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Хойд Солонгост зургаан сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Сөүлээс сүүлийн хэдэн саруудад зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний тусламжийг Хойд Солонгост хүргүүлсэн байна. Гэвч гурил оруулахыг Хойд Солонгос хатуу хориглосон юм. Харин өнгөрсөн долоо хоногоос хоёр Солонгосын байдал харьцангуй тайван болж байгаа талаар Сөүл дэх BBC-ийн төлөөлөгч мэдээллээ.
Гурван зуун тонн ачаа бүхий тусламжийн бараа тун удахгүй Хойд Солонгосын ард түмэнд хүрнэ. Тэр дундаа багачуудын ясли, цэцэрлэг болон хүүхдийн эмнэлгүүдэд гурил хүргэгдэн очих юм байна.

Мөн Хойд Солонгосын гадаад хэргийн дэд сайд энэ долоо хоногт Вашингтон хотыг зорино. Цөмийн асуудлаар харилцан гэрээ хэлэлцээр хийхэд айлчлалын гол зорилго чиглэгдэж байгаа юм. Энэ удаад Хойд Солонгос цөмийн асуудлаар том алхам хийхдээ маш тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа Өмнөд Солонгос илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top