И Сын Ги хадам аавынхаа хувьцааны залилангийн хэрэгт тайлбар өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

 

Дуучин, жүжигчин И Сын Ги энэ мягмар гарагт Сөүл хотын Lotte Cinema Konkuk-д "About Family" киноны хэвлэлийн бага хуралд оролцжээ. 

Сэтгүүлчид түүнээс киноных нь тухай болон хувийн амьдралынх нь тухай асуухад тэрээр "Би асуултуудад аль болох чин сэтгэлээсээ хариулахыг хүсэж байна. Гэхдээ зарим болгоомжлох хэрэгтэй хувь хүнтэй холбоотой зүйлс ч бий. Хүмүүс намайг манай гэр бүлийнхэнд ямар ч буруу зүйл байхгүй гэж хэлсэн мэт ойлгосон байж магадгүй. Манай хадмуудынхаа асуудлыг зөвхөн тэдний л асуудал гэх байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Гэрлэсний дараа эхнэр бид хоёр тусдаа, бие даасан гэр бүл болсон. Энэхүү асуудалд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзаж байна. Цаашид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр анхаарах болно" гэжээ.  

Түүний хадам аав 2014 оны 11-р сараас 2016 оны 2-р сарын хооронд хувьцааны үнэ өөрчлөх замаар нийт 2.3 тэрбум вон олсон гэх хэрэг дахин дээд шүүхэд шилжээд байгаа билээ. Энэхүү асуудалд И Сын Ги болон түүний эхнэр И Да Ин нарыг холбохгүй байхыг Big Planet Made энтертайнментаас анхааруулсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top