Энэ долоо хоногийн пүрэв гарагт тус улсын хөдөлмөр эрхлэлтийн газраас явуулсан судалгаагаар Солонгосын 10 компани тутмын 7 нь гадаад ажилтан авах сонирхолтой гэх хариу гарсан тухай мэдээлжээ.
Тус улсын хөдөлмөрийн зах зээлд орон нутагт ажиллах ажилчдын хомсдол үүсээд байгаа бөгөөд гадаад иргэдийн голчлон ажилладаг ажлын байрны тоо мөн голлох нөлөө үзүүлжээ.
Нийт 557 компанид явуулсан судалгаагаар 73.4 хувь нь гадаадын иргэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эдгээр компаниудыг ажилчдынх нь тоогоор авч үзвэл 74.5 хувийг 50-100 ажилтантай компаниуд, 50-аас цөөн ажилтантай компаниуд 73.9 хувь, 100-300 ажилтантай компаниуд 71 хувь, 300 ба түүнээс дээш ажилтантай компаниуд 66.7 хувийг эзэлж байна.
Судалгаанд оролцогчдын 44 хувь нь компанидаа дор хаяж нэг гадаад ажилтан авч байсан, мөн одоо ажиллуулж байгаа хэмээн хариулжээ. Эдгээрийн 61 хувь нь гадаад ажилчдадаа сэтгэл хангалуун байдаг гэсэн бол 11.7 хувь нь туйлын сэтгэл хангалуун байдаг гэжээ.
Ийнхүү гадаад ажилтан авах хүсэлтэй байгаа компаниудын дийлэнх нь солонгос ажил горилогчид хангалтгүй байгаа тухай дурдан гадаад ажилчид солонгос ажилчдаас илүү "хичээнгүй" ажилладаг гэсэн байна. Мөн тэд ажлаасаа гарах сонирхол бага, олгох цалин бага гэдэгт санал нэгджээ.
Гадаад ажилчдын ажиллуулах сонирхолтой байгаа компаниудыг үйл ажиллагаанаа чиглэлээр нь авч үзвэл боловсруулах үйлдвэо 42.5 хувь, үйлчилгээний салбар 16.1 хувь, олон улсын маркетинг 12 хувь, барилга 11.7 хувь, IT салбар 8.6 хувийг тус тус эзэлжээ.
Улс үндэстний хувиар авч үзвэл Вьетнам улсын иргэд 31.3 хувь, Казахстан болон Төв Азийн орны иргэд 20 хувь, Филиппин 18.6 хувь, Монголын иргэд 16.1 хувь, Америк болон Канад 8.8 хувь Энэтхэг болон японы иргэд тус тус 8.6 хувийг эзэлжээ.
Судалгаанд хамрагдагсдын 50 гаруй хувь нь гадаад ажилчдыг татахын тулд визны журмыг сайжруулах шаардлагатай байгаа онцолжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид ”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM” хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!