Олимпын наадмаас туялзуур сэлмийн төрөлд медаль хүртэж байсан тамирчин Нам Хён Хигийн сүйт залуу, гурав дахь үеийн чаебол гэх Жон Чун Жод шүүхээс 13 жилийн хорих ял оноожээ.
Түүнийг нийт 3.5 тэрбум вонын залилангийн хэрэгт буруутгасан бөгөөд Жон Чун Жо өмнө нь мөн залилангийн хэргээр ял шийтгүүлж байжээ.
Жон Чун Жо нь 2022-2023 оны хооронд хөрөнгө оруулалт гэх нэрийдлээр 27 хүнээс ийнхүү 3.5 тэрбум вон залилжээ. Тэрээр хохирогчдод өөрийгөө Paradise зочид буудлын нууц өв залгамжлагч хэмээн танилцуулж, хөрөнгө оруулалт оруулах санал тавих нэрийдлээр дээрх иргэдийг залилсан байна.
Тамирчин Нам Хён Хи Жон Чун Жо хэмээх эртэй гэрлэх гэж байгаа тухайгаа телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьжээ. Сүйт залуугаа өөрөөс нь 15 насаар дүү, Америкт төрсөн бизнесмэн, морин спортын тамирчин байсан хэмээн танилцуулсан Нам Хён Хи удалгүй цочирдом мэдээлэл хүлээн авсан байна. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгэгдэл хэсэгт түүнийг найз залуугийн жинхэнэ төрхийг илчилсэн сэтгэгдэл хөвөрч эхэлсэн бөгөөд зартай луйварчин байсан нь ил болжээ.
Жон Чун Жо 2020 онд луйврын хэргээр 2.3 жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхийн баримт бичигт түүнийг "эмэгтэй" хэмээн дурдсан байх бөгөөд Нам Хён Хи сүйт залуугаа хүйсээ өөрчилсөн болохыг мэдэж байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэвт хулхидуулна гэж үүнийг л хэлэх байх даа
Кккк амьдралаа гэж, хүний төрөлхийн чансаа төрөлхийн л юм даа